ОХУ Украины хилийн орчмоос цэргээ татаж эхлэв
							 2014 оны 5 сарын 21						
						
					
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн тушаалаар Украинтай хил залгаа нутагт байрлаж байсан цэргээ эргүүлэн татаж эхэлсэн гэж Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас “ИТАР-ТАСС” агентлагт мэдээлсэн байна. Мөн “Reuters” агентлаг, ОХУ Украинтай залгаа хил орчмоос танкуудыг буцаан татаж байгаа тухай мэдээлэв. ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Анатолий Антонов “BBC” телевизэд ярилцлага өгөхдөө, манай цэрэг байрлалаа орхиж байгаа. Ерөнхийлөгч В.Путин тушаал өгмөгц л шууд цэргээ эргүүлэн татаж эхэлсэн гэв. ОХУ цэргээ эргүүлэн татаж байгааг Украины тал мөн батлав.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								3285
								
								
							0 эможи
						