Буриадад ойн том түймэр гарч Улаан Үд хотын захын байшин шатжээ
2016 оны 5 сарын 06
Ойн түймэр шөнө Буриадын нийслэлд ойрхон иржээ. 600 метрийн өргөнтэй гал асаж явсан аж. Тосгодын оршин суугчид тармуур, хүрз зэрэг гартаа таарсан бүхнийг барин галыг унтраахаар тэмцсэн ч хүчрэхгүй байжээ.
Дараа нь Онц байдлын яам болон ой хамгаалах газартай холбогдож. Тэд ирээд хоёр цагийн дотор бүхий л байрнуудыг хамгаалж чаджээ. Уг ойн түймэр гарсан шалтгааныг галыг хайхрамжгүй ашигласантай холбоотой гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
32812
0 эможи