ОХУ Сирийн дүрвэгсдэд 2 тонн хүмүүнлэгийн тусламж илгээжээ
2016 оны 4 сарын 27

МОСКВА. /Sputnik/. Иргэний дайнд өртөөд байгаа Сирийн дүрвэгсдэд хоёр тонн хүмүүнлэгийн тусламж хүргэлээ гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Мөн Сири дэх ОХУ-ын эвлэрүүлэх төвийн ажилтнууд 36 иргэнд эрүүл мэндийн тусламж үзүүлсэн тухай мэдэгдэлд дурджээ.
Сири дэх ОХУ-ын эвлэрүүлэх төв Латакия мужийн захиргаатай хамтран Идлиб мужаас Латакия хотод ирсэн Сирийн дүрвэгсдэд хоёр тонн хүмүүнлэгийн тусламж хүргэжээ.
Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын Засгийн газрын хүчин сөрөг хүчнүүд болон хэт давруу үзэлт бүлэглэлүүдтэй тэмцэж эхэлсэн 2011 оноос хойш Сирид иргэний дайн болсоор байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









32311
0 эможи