Уурхайн осолтой холбогдуулж 25 хүнийг баривчилжээ
2014 оны 5 сарын 20
Туркийн Сома хотын нүүрсний уурхайд болсон осолтой холбогдуулж тус улсын хууль, хяналтынхан уурхайг эзэмшдэг компанийн удирдлага болон уурхайн үйл ажиллагааг хянаж байсан албаны хүмүүс нийлсэн нийт 25 хүнийг баривчлаад байна. Тэдний тавыг нь ажлын хариуцлага алдаж, олон хүнийг амиа алдахад хүргэсэн хэмэээн эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. Туркийн түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн уурхайн осол гэгдээд байгаа энэ ослоор нас барсан хүний тоо сүүлийн мэдээгээр 301-д хүрээд байна. Харин 55 уурхайчныг сураггүй болсонд тооцож буй бөгөөд тэднийг ч мөн амь үрэгдсэн гэж таамаглаж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3226
0 эможи