Орос, Хятад байгалийн хийн үнэ дээр тохиролцоонд хүрчээ

2014 оны 5 сарын 20

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин БНХАУ-ын дарга Си Зинпины урилгаар тус улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байгаа билээ. Тус айлчлалын хүрээнд Оросын “Газпром” болон Хятадын Үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци /CNPC/ сүүлийн 10 жилийн  турш хэлэлцэж буй байгалийн хий нийлүүлэх гэрээг үзэглэх учиртай.

Тус гэрээ хүчин төгөлдөр болсноор 2018 оноос эхлэн жил бүр 38 тэрбум куб.метр байгалийн хийг 30 жилийн турш “дорнод” маршрутаар буюу Оросын Ковыктин, Чаяндын ордоос баригдахаар төлөвлөгдсөн “Сибирийн хүч” 3200 км хоолойгоор Хятадад нийлүүлнэ. 

Хоёр тал бүтээгдэхүүн нийлүүлэх үнэ дээр тохиролцож чадахгүй байсны улмаас өнөөг хүртэл гэрээнд гарын үсэг зураагүй юм. В.В Путины айлчлалаас өмнө “Газпром” компанийн тэргүүн А.Б Миллер гэрээний асуудлаар Бээжинд ажиллаж байна. Хоёр тал бүтээгдэхүүн нийлүүлэх үнэ буюу 1000 шоо метр байгалийн хийг ойролцоогоор 350-380 ам.доллараар нийлүүлэх тохиролцоонд хүрч байгаа тухай Оросын тал мэдээлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3217
0 эможи
keyboard_arrow_up