Хонхны баярын мөнгөө өвчтэй хүүхдүүдэд хандивлажээ
Сербын Пирот хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид төгсөлтийн баярын даашинз костюмаасаа татгалзаж багш нартайгаа нийлэн “Чиний 5 хормын жаргал - хэн нэгний амьдралын жаргал” хэмээх аян өрнүүлжээ.
Тэд 12 настай тархины саажилттай Предрага Потич, 11 настай 7 удаагийн хагалгаанд ороод байгаа Матеи Лазаревич, мөн 5 настай хүнд хагалгаанд ороод удаагүй байгаа Чеды Тошича нарын гурван гэр бүлд хонхны баяраа тэмдэглэх мөнгөө хандивлажээ.
Дараа нь тэд хотын гудмаар "Чиний 5 хормын жаргал - хэн нэгний амьдралын жаргал" гэсэн бичигтэй цамц өмсөж хөтлөлцөн явсан байна.
“Би энэ мөнгөө үнэтэй хувцас бас бус зүйлд зарцуулах байлаа. Одоо мөнгөө үнэхээр хэрэгтэй байгаа хэн нэгэнд өгсөндөө сэтгэл хангалуун байна” хэмээн төгсөгч Брана Костич ярьжээ.