Хиймэл арал байгуулах шийдвэрээ хамгаалсаар байна

2016 оны 4 сарын 15

Өмнөд Хятадын тэнгист хиймэл арал барих шийдвэр гаргасан нь олон улсын эсэргүүцэл шүүмжлэлтэй тулгарсаар удаж байгаа билээ. Тэгвэл саяхан Японы Хирошма хотод зохион байгуулагдсан "Их долоо"-гийн уулзалтын үеэр энэ асуудал хөндөгдөж, Хятадын тал өөрийн байр суурийг тодорхой илэрхийлсэн байна. Бээжингийн зүгээс хиймлээр газар нутаг үүсгэн байгуулж байгаа үйл ажиллагаагаа зөвтгөн хамгаалж, Спратли арлуудын ойролцоо хиймэл арал байгуулах эсэх асуудал "Их долоо"-гийн дээд хэмжээний уулзалтын зорилго, авч хэлэлцэх үндсэн асуудал нь биш хэмээн мэдэгджээ. "Их долоо" энэ удаад даян дэлхийд энх тайвныг тогтоох, үй олноор нь устгах зэр зэвсгийн үйлдвэрлэлийг зогсоохын төлөө хуралдаж, хэлэлцэж байгаа юм. Тиймээс ч Хятадын төлөөлөгчид зорилтот асуудлаа ярихыг хүсчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31711
0 эможи
keyboard_arrow_up