ОХУ-ын Гадаад хэргийн сайд маргааш Монголд айлчилна
2016 оны 4 сарын 13
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Тэрбээр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар маргааш манай улсад ирнэ. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт бараалхах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
31525
0 эможи