Путин иргэдтэйгээ шууд холбогдоно

2016 оны 4 сарын 12

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин иргэдтэйгээ шууд холбогдон, тэдний тавьсан нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдэх боломжууд болон цаг үеийн тулгамдсан асуудлуудаар хариулт өгөх юм байна. Энэ талаар ТАСС уламжлав. Энэ сарын 14-ний пүрэв гаригт Оросын иргэд уламжлал ёсоор Путинтэй шууд холбогдох бөгөөд Москвагийн цагаар 12 цагт эхлэх нэвтрүүлгийг "Первый”, "Россия 1", "Россия 24" телевизийн сувгууд болон "Маяк", "Вести FM", "Радио России" радио станцууд шууд дамжуулах ажээ.

“Владимир Путинтэй шууд холбогдох шугам” нэвтрүүлгийн студид улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд, шуугиан тарьсан телевизийн нэвтрүүлгүүдэд оролцогчдыг урьсан байна. Тэдний хувьд Путинд шууд асуулт тавих боломжтой. Түүнээс гадна Оросын янз бүрийн бүс нутгийн оршин суугчид нэвтрүүлэгт шууд холбогдон, төрийн тэргүүнд хандах боломж олгохын тулд хөдөлгөөнт студиудыг ажиллуулахаар болжээ.

Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллэснээр, Путин улс орны амьдралтай, мөн олон улсын байдалтай холбоотой асуултуудад хариулах аж. “Владимир Путинтэй шууд холбогдох шугам” нэвтрүүлгийн явцад гарсан санаа оноог Ерөнхийлөгч өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлдэг бөгөөд энэ нэвтрүүлэг нь “дэлхийд хамгийн шилдэгт тооцогдох олон нийтийн санал асуулга” юм гэж Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песков ярьжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31483
0 эможи
keyboard_arrow_up