Хятадад инфляцийн түвшин өнгөрсөн сард 2.3 хувьтай байв
БЭЭЖИН. /TASS/. Гуравдугаар сард Хятадад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ жилийн дундаж үзүүлэлтээс 2.3 хувиар өссөн тухай тус улсын Статистикийн газрын мэдээнд дурджээ.
Өнгөрсөн сард тус улсад бараа таваарын үнийн өсөлт 2.5 хувьтай байсан бол үйлчилгээний үнэ 1.9 хувиар өссөн байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ 2015 оны гуравдугаар сарынхтай харьцуулахад 7.6 хувиар өсчээ. Хотуудад хэрэглээний үнийн индекс 2.3 хувиар, орон нутагт 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Энэ оны хоёрдугаар сарынхтай харьцуулахад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ гуравдугаар сард 0.4 хувиар буурсан гэж Хятадын Статистикийн газрын мэдээнд дурджээ.
2016 оны нэгдүгээр улиралд хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад дунджаар 2.1 хувиар өссөн байна.
Хятадын Засгийн газар энэ онд инфляцийн түвшинд 3 хувьд тогтоон барих зорилт тавьсан байгаа аж. 2015 онд тус улсад хэрэглээний үнэ 2014 оныхтой харьцуулахад 1.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарч байв.