Туркийн уурхайчид ажил хаяв

2014 оны 5 сарын 16

Туркийн баруун хэсгийн Маниса мужийн Сома хот дахь нүүрсний уурхайд дэлбэрэлт болж, 274 уурхайчин амь үрэгдсэн ослын улмаас Үйлдвэрчний эвлэлийнхэн нэг өдрийн ажил хаялт зарлажээ. Туркийн үйлдвэрчний эвлэлийнхэн Засгийн газар уул уурхайн салбарыг хэт их хувьчилснаас уурхайд ажиллах нөхцөл байдал аюултай болсон гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Сома хот дахь осол гарсан нүүрсний уурхайг 2005 онд хувьчилсан аж.

Түүнчлэн уурхайн осолтой холбоотой Засгийн газрын эсрэг жагсаал уржигдар Туркийн олон хотод зохион байгуулагдав. Туркийн Ерөнхий сайд Тайип Эрдоган лхагва гаригт Сома хотноо очиж, нөхцөл байдалтай танилцсаны дараа ослын талаар хэвлэлийн бага хурал хийсэн байна. Энэ үеэр уурссан жагсагчид Тайип Эрдоганыг огцрохыг шаардаж, автомашиныг өшиглөж, цохих зэргээр танхайрчээ. Мөн Туркийн нийслэл Анкара хотноо 800 орчим жагсагч Эрчим хүчний яам руу халдахыг завдаж, цагдаа нартай мөргөлдсөн байна. Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, даралттай ус ашиглажээ.

Амь үрэгдсэн уурхайчдын дурсгалыг хүндэтгэх үүднээс Туркт өчигдрөөс эхлэн гурван өдрийн гашуудал зарласан байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3088
0 эможи
keyboard_arrow_up