Путин гэхэд ордог П
2014 оны 5 сарын 16
Оросын эрх баригчдыг дэмжиж ажилладаг Сет хэмээх байгууллага цагаан толгойн заах аргачлалд өөрчлөлт оруулжээ. Жишээлбэл Путин гэхэд ордог П үсэг, Крым гэхэд ордог К үсэг хэмээн тус тусын зургыг байрлуулж заах болсон байна. Тус байгууллагын идэвхтнүүд тайлбарлахдаа "Бид улсынхаа бүрэн бүтэн байдал, эх оронч сэтгэлгээ, үнэ цэнийг залуу хойч үедээ ойлгуулахын тулд ийм ажил зохион байгуулж байна. Энэ бол хүүхдүүдэд маш их хэрэгтэй гэжээ. Үүнээс гадна цагаан толгойд Крымээс гадна Эрхүү, Севастополь хотыг багтаажээ. Харин Эрхүү хотын захиргаа цагаан толгойг хэт улстөржүүлж байна хэмээн үзэж энэхүү төсөлд нэгдэхгүй гэдгээ илэрхийлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3062
0 эможи