В.Путин: Худалдаа аж үйлдвэрийн танхим Төр, Засгийн үүргийг гүйцэтгэхэд чухал ТҮНШ
Энэ оны гуравдугаар сарын 1-нд ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн Танхимын VII их хурал Москва хотноо болж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин зочноор оролцон үг хэлжээ. Тэрээр Танхимын ажлыг өндөр үнэлж, эдийн засгаа хөгжүүлэхэд төр, бизнес эрхлэгчид улам ойртож, идэвхтэй хамтран ажиллаж хэрэгтэй байгааг сануулсан байна.
В.Путин хэлэхдээ:
- ХАҮТанхим нь эдийн засгийн бараг бүх салбарын жижиг, дунд, том аж ахуйн нэгжүүдийг төлөөлж байдаг Үндэсний холбоо юм.
Орос орон даяар Худалдаа, аж үйлдвэрийн 181 салбар Танхим ажиллаж байгаа бөгөөд олон хот, бүс нутгуудад үйл ажиллагаа явуулж байна.
Мэдээж хэрэг, энэ нь асар том хүч юм. Танхимыг гадаадад сайн мэдэж байна. Ажил хэргийн зөвлөл ажиллаж байна. Улс орнуудад хоёр талын гэрээний үндсэн дээр байгуулагдсан Худалдаа аж үйлдвэрийн Танхим үйл ажиллагаа явуулж байна. Энэ бүхэн нь сайн харилцаа холбоо билээ.
- Одоо байгаа хүчин чадлыг илүү идэвхтэй ашиглах шаардлагатай байна. Би Танхимыг гадаадын бизнест Оросыг нээхэд туслах, гадаадын бизнес эрхлэгчид манай оронд бизнесээ нээх, ашигтай хөрөнгө оруулалт хийхийн тулд гадаадын мэргэжил нэгтнүүдтэй, манай худалдааны төлөөлөгчтэй, бүс нутгийн төрийн байгууллагатай илүү өргөн хүрээнд хамтран ажиллахыг хүсэх байна.
- Мэдээж, Худалдаа аж үйлдвэрийн Танхим нь гадаад зах зээлд дотоодын бүтээгдэхүүнийг гаргах ажилд чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Бизнес эрхлэгчид гадаадын зах зээл дээр гарахын тулд хаашаа хандах, юу хийх талаар талаар мэдээлэл байхгүй байгаа юм. Жижиг дунд бизнес эрхлэгчид ба Оросын экспортын төвийн хооронд бүс нутгийн, орон нутгийн түвшинд Танхимыг холбоос болохыг хүсч байна.
- Дахиад нэг хүсэлт байна. Манай бизнес эрхлэгчид ямар улс орнуудад бүтээгдэхүүн нь эрэлттэй байдаг, тэнд худалдан авагчдыг хэрхэн олох, гадаад худалдааны үйл ажиллагаанд манай хууль, гадаадын хууль ямар вэ гэдгийг мэдэхгүй байна. Энэ нь техникийн асуудал юм шиг санагдаж болох юм. Гэвч асуудлыг зөв шийдэхгүй юм бол бизнес урагш явахад саад болж, хөгжлийн дараагийн шатанд гарахад бэрхшээлтэй болох болно гэсэн байна.
Их хурлын төлөөлөгчид дөрвөн хэсэгт хуваагдаж санал солилцсон юм. Өнөөгийн нөхцөлд эдийн засаг, бизнесийн хөгжлийн асуудлыг хэлэлцээд Танихимын үзэл баримтлалыг боловсруулсан байна. VII их хурлын төгсгөлд Танхимын Ерөнхийлөгчийн сонгууль болж зохион байгуулагдсан байна. Төлөөлөгчид санал нэгтэйгээр энэ албан тушаалд Сергей Катыринийг дахин сонгожээ.
Их хурлын төлөөлөгчид 2020 он хүртэл Танхимын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон юм. Тэдгээр нь:
- Бизнесийг өрнүүлж хамгаалах талын үр ашгийг сайжруулах;
- Гадаадад бизнес эрхэлж байгаа бизнес эрхлэгчдийн үр ашгийг нэмэгдүүлэх;
- Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах;
- Шинэлэг, дэвшилтэт технологийг хэрэгжүүлэхэд түлхэц болгон үзэсгэлэн, чуулганы үйл ажиллагааг хөгжүүлэх. Бизнес аялал жуулчлалыг хөгжүүлэх;
- Бизнесийн хөгжлийн дэмжих дэд бүтцийг хөгжүүлэх, бүс нутгийн Танхимыг бизнес эрхлэх үйл ажиллагааг дэмжих Засгийн газрын хөтөлбөрт оролцох хөшүүрэг бий болгох;
- Байнгын Арбитрын байгууллага, бизнесийн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэх байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулж хөгжүүлэх;
- Үр ашигтай худалдаа-үйлчилгээний Танхимуудын багц үүсгэх. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх;
- Эдийн засгийн мэдлэгтэй хүний нөөцийн хуримтлал үүсгэх;
- Мэдээллийн нэгдсэн орон зай дахь Танхимын гүйцэтгэх үүргийг өсгөх зэрэг үйл ажиллагааны зорилт тавьжээ.
Их хурлаар Танхимын шинэ дүрэм, хянан шалгах комиссын шинэ заалтыг баталлаа. Түүнчлэн Танхимын удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүнийг мөн баталсан байна.
ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын хэвлэлийн албанаас өгсөн материалаар бэлдлээ.