ОХУ санаачлага гаргажээ
2014 оны 5 сарын 15
Сирид эвлэрэл, улс төрийн зохицуулалт хийхийг дэмжих тухай тогтоолын төслийг НҮБ-ын аюулгүй зөвлөлд ОХУ оруулсан талаар тэнд суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдээллээ. Оросын энэ санаачлага нь Сири дэх нөхцөл байдлыг Гаага дахь олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэх тухай Францын төлөвлөсөн тогтоолын төслийн эсрэг авч буй арга хэмжээ биш бөгөөд Сирийн хямралыг улс төрийн аргаар зохицуулахад нөлөөлөхүйц уур амьсгалыг бий болгоход тус дэм болох алхам хийхийг бид зорьж байна гэж Виталий Чуркин хэллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2985
0 эможи