2016 онд Хятадын цэргийн төсөв дахин өснө
2016 онд Хятадын цэргийн төсөв 7-8 хувиар өснө.Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын (БХАТИХ) албан ёсны төлөөлөгч Фу Ин ингэж баасан гарагт ингэж мэдээлжээ. РИА Новости агентлаг түүний хэлсэн үгээс иш татан дурдсан байна.
“Хятадын цэргийн төсөв энэ жил дахин нэмэгдэнэ, гэхдээ өсөлтийн хурдац нь өнгөрсөн оныхоос удааширна” гэж тэр тодруулан тайлбарлажээ. Өнгөрсөн жил Хятадын цэргийн зардал 135 орчим тэрбум ам. доллар байсан бөгөөд 2014 оныхоос 10,1 хувиар нэмэгдсэн юм.
“Төсвийг БХАТИХ-д хэлэлцүүлэхээр оруулахад нарийн тоог зарлана” гэж Фу Ин тэмдэглэсэн байна. Цэргийн төсвийг бэлтгэхдээ хоёр хүчин зүйл, тодруулвал Хятадын цэргийн байгуулалтын хэрэгцээ болон тус орны эдийн засгийн байдлыг харгалзан үзсэн гэж тэр ярьжээ.
Хятадын ардын чөлөөлөх арми 2 сая хүнтэй дэлхийн томоохон армийн нэг хэвээр байгаа бөгөөд тус орны цэргийн төсөв дэлхийд АНУ-ын дараа хоёрт орж байгаа юм.
2014 оны БНХАУ-ын цэргийн төсөв 12,2 хувь, 2013 онд 10,7, 2012 онд 11,2, 2011 онд 12,7 хувиар өсчээ.