Хулгайлагдсан охидыг суллахыг шаардаж байна

2014 оны 5 сарын 14

Дэлхий даяар шуугиан дэгдээгээд буй Нигерийн 300 орчим сурагчдыг хулгайлсан лалын босогчдын “Боко Харам” бүлэг хулгайлагдсан охидыг дүрс бичлэгээр харуулсан байна. Тус бүлэглэл энэ бичлэгээ даваа гарагт Францын агентлагаар дамжуулан үзүүлсэн бөгөөд бичлэгт 100 орчим охин залбирч байгааг харуулсан байна. Бичлэгээс охидын хаана байгааг мэдэх боломжгүй байгаа бөгөөд АНУ болон бусад улсын тусгай албаныхан Нигерийн аюулаас хамгаалах хүчнийхэнтэй хамтарсан баг бүрдүүлж хулгайлагдсан охидыг хайсаар байна. Түүнчлэн дэлхийн мянга мянган иргэд “Вring back our girls” компанит ажил эхлүүлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2954
0 эможи
keyboard_arrow_up