Ким Кардашьяны телевизийн хөтлөгчийн дургүйг хүргэв
Ким Кардашьяны өөртөө хэт дурласан байдал нь телевизийн хөтлөгчийн дургүйг хүргэсэн шиг бололтой. Учир нь орон нутгийн нэгэн ток шоу нэвтрүүлэгт уригдсан Ким эфирийн ерөнхий төлөв харагдаж байсан дэлгэцээс харц салгаж чадахгүй байсан аж. Дэлгэцэн дээр өөрийнх нь дүрс гарч ирэнгүүт л Ким Кардашьян хөшиж, дүрсээ байнга харж байснаас ярилцлагаас гарч явчих гээд байв. Ингээд үүний үр дүнд америк одтой хийсэн ярилцлага бүтэлгүйтэх шахжээ. Бүр техникийн ажилтнууд дэлгэцийг эргүүлж, буруу харуулахаас аргагүйд хүрсэн байна. Харин энэ тухай Австралийн телевизийн хөтлөгч хэлэхдээ "Кардашьян ярилцлагын туршид өөрийгөө харж баясах гэсэн бололтой. Иймд бид дэлгэцийг өөр тийш нь эргүүлэхээс аргагүйд хүрсэн гэжээ". Тэрээр ийм бүсгүйтэй дахин учрахгүй гэдгээ хэлсэн байна.