Бээжин хот гудамжууддаа утаа хөөх сэнс байршуулна

2016 оны 2 сарын 22

Хятадын нийслэл Бээжин хотын захиргаа агаарын бохирдолтой тэмцэх ажлын хүрээнд хүчин чадал сайтай тусгай сэнснүүд боловсруулсан талаар Хотын барилгын хорооны орлогч дарга Ван Фэйгийн хэлснээс эш татан “Синьхуа" агентлаг мэдээллээ.

Тэрбээр “Сэнсэн хонгил нь хотын агаарын урсгалыг эрчимжүүлэх замаар утаа, бохирдлыг хөөн зайлуулна” гэж мэдэгджээ. Үүний үр дүнд хотын цаг агаар ойролцоох хотуудтайгаа харьцуулбал илүү дулаан болох гэнэ.

Уг системд 500 гаруй метр урттай таван үндсэн хонгил, 80 орчим метр урттай хэд хэдэн жижиг хонгил багтаж байгаа аж. Эдгээр нь хотын парк, усны хоолой зэргийг холбосон байх бөгөөд ногоон бүс, төв зам дагуу байршуулах юм байна.
Бээжин хот энэ онд хүрээлэн буй орчны бохирдол, агаар дахь хорт бодисын агууламжийг таван хувиар бууруулах ажилд нийтдээ 16.5 тэрбум юань зарцуулахаар төсөвлөжээ.

Түүнчлэн 3.5 мянган үйлдвэрийг хаахаар төлөвлөж байна. Сүүлийн таван жилд Бээжин хот 1,006 үйлдвэр, 228 захаа хаасны хүчинд 2013-2015 онд агаар дахь хорт бодисын хэмжээ 9.9 хувиар буурчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29129
0 эможи
keyboard_arrow_up