ОХУ-д Зика вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ

2016 оны 2 сарын 16

Латин Америкийн орнуудаар хүчтэй тархаж буй Зика вирусийн халдварын анхны тохиолдол ОХУ-д илэрсэн талаар тус улсын Хүн амын эрүүл ахуй, халдвар судлалын төвөөс мэдээллээ.

Доминиканы Бүгд Найрамдах улсад амраад Москва руу буцаад ирсэн эмэгтэйгээс вирусийн халдвар илэрчээ. Өвчтнийг тусгаарлан, эмчилгээ хийж байгаа юм байна.

Сануулахад Өмнөд болон Хойд Америк, Ази, Африк, Австрали тэргүүтэй 32 улсад Зика вирусийн халдвар бүртгэгдээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ тус вирусийн халдварыг дэлхийн хэмжээний аюул хэмээн зарлаж, онцгой байдлын дэглэм тогтоогоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28871
0 эможи
keyboard_arrow_up