Зика вирус Хятад улсад бүртгэгдлээ
2016 оны 2 сарын 12
Дэлхийн 55 оронд бүртгэгдээд буй зика вирус Хятад улсад бүртгэгджээ. Уг мэдээллийг БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснийг "Синьхуа" агентлаг иш татан мэдээлсэн байна.
Хятадын Зянси мужийн оршин суугч зикагийн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд тус мужийн эрүүл мэндийн төв өвчтөнг тусгаарлаж, эмчилгээ хийж эхэлжээ.
Өвчтөн өнгөрсөн сард Венесуэл улсад жуучлалаар очсон гэнэ. Тэрбээр тус улсад байхдаа өндөр халуурсан бөгөөд энэ сарын 5-нд шинжилгээ авахад халдвар авсан нь тогтоогдсон байна. Халдвар авсан өвчтөн эрэгтэй бөгөөд 34 настай гэнэ. Зика вирус Ази тивийн Тайланд улсад бүртгэгдсэн билээ. ДЭМБ-аас мэдээлснээр зикагийн халдвар авсан 3-5 сая иргэн байгаа гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
28770
0 эможи