Бүтээгдэхүүний үнэ "143 мянга" дахин өссөн Оросын түүх
1917-1924 онууд бол Орос дахь Аравдугаар сарын буюу Октябрийн хувьсгал, иргэний дайн, интервенц, эмх замбараагүй байдал, бослогын жилүүд байсныг хүмүүс мэднэ.
Байлдаан тулаан, Зөвлөлтийн болон цагаантнуудын Засгийн залхаан цээрлүүлэх ажиллагаа, өлсгөлөн, тахлаар Оросын сая сая хүн амиа алдсан байв. Улс орны эдийн засаг олон гол үзүүлэлтээр хэдэн арван жилийн өмнө хаягдсан байлаа.
Мөнгө үнэгүйдэх тутам олон тэгтэй дэвсгэртийг тоолох нь улам хэцүү болсоор байв. Тэр үед Оросын хүн амын тэн хагасаас илүү нь бичиг үсэг мэдэхгүй байсан юм.
1922 онд мөнгөн дэвсгэртийн хэмжээг 10.000 дахин бууруулсан ч гэсэн тус болсонгүй. Зарим барааны үнийн өсөлтийн зөрүү маш их байв.
Хамгийн их нь давсны үнэ 143 мянган дахин өссөн байна. Дараа нь ургамлын тос 71 мянга, элсэн чихэр 65 мянга, талхан бүтээгдэхүүн 42 мянга дахин өсчээ.