ОХУ уран гулгалтаар шилдэг нь гэдгээ баталлаа

2014 оны 2 сарын 10

ОХУ уран гулгалтаар шилдэг нь гэдгээ баталж чадлаа. Тодруулбал, “Сочи 2014” өвлийн Олимпоос ОХУ-ын баг тамирчид уран гулгалтын багийн төрөлд алтан медаль хүртлээ.
 
Уран гулгалтын багийн төрөлд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын болон мөсөн дээрх бүжгийн нийлбэр оноогоор аваргын алтан медалийн эзэд тодорсон. Энэ Олимпийн дараа зодог тайлахаа мэдэгдсэн Евгений Плюшенко болон хос гулгалтынхан маш сайн гулгалаа. Харин энэ жил 15 настай, Европын аварга Юлия Липницкая багаа алтан медаль хүртэхэд маш их нөлөө үзүүлсэн. 

Тэгвэл уран гулгалтын багийн төрөлд Канадын баг мөнгө, АНУ-ын баг тамирчид хүрэл медалийг тус тус хүртлээ. Уран гулгалтын багийн уралдааны хамгийн сүүлд мөсөнө дээрх бүжгийн үзүүлбэр болсон. Энэ удаагийн Олимпод Олимп, дэлхийн аварга болон мөнгөн медальт АНУ,Канадын хосууд тун ч өндөр үнэлгээ авч байгаа харагдсан. 

Ямартай ч нутагтаа болж байгаа Олимпод оросууд уран гулгалтын эзэд гэдгээ батлах үйл явдлууд дахин өрнөх биз ээ. Учир нь одоо ганцаарчилсан болон хосын уралдаанууд хүлээж байгаа билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
277
0 эможи
keyboard_arrow_up