Хятад улс цэрэг армийн бүтэцдээ шинэчлэл хийж байна

2016 оны 1 сарын 04

Хятад улс цэрэг армиа шинэчлэн сайжруулах шат дараатай алхмууд хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд тус улс цэргийн гурван салбар нэгж шинээр Хятадын дарга Си Зиньпиний удирдлаган дор тус улс армийн удирдлагад төвлөрсөн цэргийн бүтцээ шинэчилж, агаарын, усан болон хуурай замын цэргээ харилцан уялдаатай, хөрвөх чадвар өндөртэй болгохоор зорьж байна. Энэ хүрээнд Хятадын ардын чөлөөлөх армид ерөнхий командлал, пуужингийн анги, стратегийн дэмжлэг үзүүлэх анги зэрэг салбар нэгжийг шинээр байгуулжээ.

Эдгээр нэгжийг нээх ёслол өнгөрсөн пүрэв гарагт Бээжин хотноо зохион байгуулагдсан байна. Шинээр байгуулагдсан ерөнхий командлал Хятадын ардын чөлөөлөх арми, цагдаагийн бие бүрэлдэхүүн болон цэрэг батлан хамгаалахын бусад бүх салбар нэгжийг нэгтгэн удирдах үүрэг хүлээх юм байна. Харин пуужингийн анги нь цөмийн  дайралтыг эсэргүүцэн хамгаалах, хариу цохилт хийх Хятадын цэрэг армийн чадамжийг өсгөх зорилгоор байгуулагджээ. Хамгийн сүүлийн буюу стратегийн дэмжлэг үзүүлэх хүчин нь Хятадын цахим аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээх юм байна.

Үүнээс гадна Хятад цэрэг армийн шинэчлэлийнхээ хүрээнд зэвсэг, тоног төхөөрөмжөө сайжруулж байна. Мөн цэргийн тооноос илүү чанарт анхаарах үүднээс 2,3 сая цэрэгтэй Ардын чөлөөлөх армийн бие бүрэлдэхүүнээ 300 мянган цэргээр цөөлсөн юм. Өнгөрсөн долоо хоногт мөн Хятад улс нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц үйлдвэрлэж байгаагаа олон улсад зарласан. Ингэснээр тус улс 2016 онд тэнгисийн цэргийн хүчин чадавхиа нэмэгдүүлж, Өмнөд болон Дорнод Хятадын тэнгист хүч нөлөөгөө бэхжүүлэхээр зорьж байна гэж ажиглагчид дүгнэж байна.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27342
0 эможи
keyboard_arrow_up