Хятадад жуулчид татвараа буцаан авах боломжтой зургаан хот шинээр нэмэгдлээ

2015 оны 12 сарын 31

Ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Тяньжин, Ляонин, Аньхуй болон Фужиан, Сычуань, Зямень хотуудаас худалдан авалт хийсэн гадаадын жуулчдад татварыг буцаан олгохоор болсон байна.

Энэ талаар БНХАУ-ын Сангийн яамны харьяа татварын бодлогын газраас мэдээллээ.

Тус журам гадаадын жуулчдаас гадна аялахаасаа өмнө сүүлийн 183 өдөр эх нутагтаа байсан Хонконг, Макао, Тайванийн жуулчид хамаатай аж.

Хоногт хамгийн багадаа нэг дэлгүүрээс 500 юанийн барааны худалдан авалтад 11 хувийн татварын буцаалт олгох боломжтой бөгөөд худалдан авалт хийсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор буцаан авах боломжтой юм байна. 

Үүнтэй адил татварын буцаан олголт Бээжин, Шанхай хотуудад өнгөрсөн долдугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27322
0 эможи
keyboard_arrow_up