ОХУ-ыг ганцаардуулах гэсэн өрнөдийн бодлого бүтэлгүйтсэн гэж Путин дүгнэв

2015 оны 12 сарын 31

Улиран одож байгаа 2015 он ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувьд үйл явдлаар өрнүүн байлаа. Владимир Путин оны хэвлэлийн бага хурлынхаа үеэр өнгөрсөн он Оросын хувьд хүндхэн жил байсныг хүлээсэн хэдий ч хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна гэж мэдэгджээ.

2015 он хориг арга хэмжээ үргэлжилсэн, дэлхийн зах зээлд нефтийн үнэ ханш буурсан, эдийн засаг уналтад орсон, улс төрийн сөргөлдөөн, олон улсын терроризм гэх мэт үйл явдлаар дүүрэн он байсан. Путины хэлснээр энэ онд Украйны хямрал, мөн Оросын эсрэг хориг тогтоох зэргээр далимдуулан Орос улсыг дэлхийн тавцанд ганцаардуулах гэсэн өрнөдийн оролдлого бүтэлгүйтсэн байна. Оросын Ерөнхийлөгч 2015 онд Европын болон Азийн орнуудад арав гаруй айлчлал хийж, мөн НҮБ-ын Ерөнхий ассамблей, Парисын бага хурал, “Их 20”-ын дээд хэмжээний уулзалт зэрэг томоохон арга хэмжээнд оролцжээ. Тэрбээр эдгээр арга хэмжээнд оролцохдоо олны анхаарлын төвд байж чадсаны зэрэгцээ Кремльд ирэх гадны зочид төлөөлөгчид ч гэсэн тасраагүй юм. Ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд л гэхэд дэлхийн 20-иод орны удирдагч ирсэн. Эдгээрийн дотор БНХАУ-ын Си Зиньпин, Германы канцлер Ангела Меркель, Чехийн Ерөнхийлөгч Милош Земан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун нар байлаа.

Мөн ОХУ БРИКС, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт зэрэг арга хэмжээнүүдийг өөртөө зохион байгуулсан. Мөн Путин сүүлийн саруудад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хэд хэдэн удаа тухайлбал, НҮБ-д, “Их 20”-ын чуулга уулзалтын үеэр, мөн Парисын цаг уурын бага хурлын үеэр уулзаж ярилцсан. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хоёр ч удаа Москвад ирж, тэр болгондоо Путинтай биечлэн уулзсан юм. Эдгээрийг харгалзан үзвэл ОХУ-ын байр суурь олон улсын тавцанд эргэн сэргэсэн жил байлаа гэж ажиглагчид дүгнэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27313
0 эможи
keyboard_arrow_up