ОХУ-ын төв банк валют солилцооны журмаа чангатгалаа

2015 оны 12 сарын 28

Оросын Төв банк валют солилцооны журмаа чангатгалаа. Ирэх даваа гаригаас эхлэн валют бэлнээр солих нөхцөлд 15 мянган рублиэс дээш хэмжээний мөнгө солиулж байгаа хүний хэн болохыг бүрэн гүйцэд тогтоосны үндсэн дээр гүйлгээ явагдах юм байна.

 Оросын Төв банкны энэ шинэ журмын дагуу валют солиулах хүн паспортоо авч явах ёстойгоос гадна тухайн банкаар анх удаа үйлчлүүлж байгаа хүмүүсийн бөглөдөг анкетийг бөглөх учиртай юм байна. Ийм үйл ажиллагаа нь үйлчлүүлэгчийн эрсдлийг үнэлж, түүний хувийн хэргийг хөтлөх, мэдээллийг нь шинэчлэх болон бусад журмыг гүйцэлдүүлэх зорилготой гэж тайлбарлаж байна. “Гэмт хэргийн замаар олсон орлогыг хууль ёсны болгох буюу мөнгө угаах, терроризмыг дэмжих үйл ажиллагаатай тэмцэх тухай” Холбооны хуулийн шаардлагуудыг биелүүлэх хүрээнд ийм арга хэмжээ авч байгаа гэдгийг мөн заажээ. Үүний зэрэгцээ ийм шинэ хэм хэмжээ хүчин төгөлдөр болж хэрэгжсэнээр валют солилцох гүйлгээний хугацаа уртасч, үйл ажиллагааны ачаалал нэлээд нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Улмаар банкууд дээрх журмыг гүйцэлдүүлэх ажлыг бэлэн бус сувгуудад шилжүүлснээр бэлэн мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг валют солих цэгүүдийн тоо цөөрөх талтай байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27275
0 эможи
keyboard_arrow_up