ОХУ Энэтхэгт жил бүр 10 сая тонн газрын тос нийлүүлэхээр болжээ

2015 оны 12 сарын 25

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-д хоёр хоногийн айлчлал хийж байгаа юм.

Тэрээр энэ үеэр ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй газрын тосны асуудлаар хэлэлцэн, ОХУ ирэх 10 жилийн хугацаанд жил бүр 10 сая тонн газрын тосыг Энэтхэгт нийлүүлж байх гэрээнд гарын үсэг зурсан байна.

“Оросын Роснефть болон Энэтхэгийн Esser компаниудын төлөөлөгчдийн гарын үсэг зурсан гэрээний дагуу ирэх 10 жилийн турш жил бүр 10 сая тонн хэмжээний газрын тосыг Энэтхэгийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэхээр болсон” гэж Владимир Путин хэлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27261
0 эможи
keyboard_arrow_up