Энэтхэг долоон тэрбумаар Оросоос зэвсэг авна
Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модийг Орост айлчлах үеэр зэвсэг худалдан авах чухал тохиролцоо хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа тухай «Коммерсантъ» сонин бичжээ.
Энэ айлчлал нь Энэтхэгийн ерөнхий сайд Модигийн Орост хийх анхны албан ёсны айлчлалт болох ажээ. Сонины эх сурвалжийн мэдээгээр Моди айлчлах үеэрээ Андхра-Прадеш мужид оросуудын оролцоотой атомын цахилгаан станц барих талбайг өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдэх гэнэ. Моди Путинтай уулзах үеэрээ энэ талаар хэлэх болно гэсэн таамаг байгаа юм.
Оростой хийх зэвсгийн наймааны гэрээ нь нийт долоон тэрбум долларын өртөгтэй байх Энэтхэг С-400 пуужингийн таван дивизоноос дээш цогцолборыг худалдан авах эрмэлзэлтэй байгаа ч үнийн талаар тохиролцохгүй байгаа гэнэ. Таван дизионы үнийг оросууд 2,5 тэрбум доллараар үнэлсэн байгаа ажээ.
“Энэтхэг «Варшавянка» гэх 636 төслийн дизелийн хоёр шумбагч, 11356 төслийн фрегат хөлөг онгоц болон 48 ширхэг Ми-17В5 гэх десантын нисдэг тэрэг авах талаар хэлэлцээр хийнэ” гэсэн хүлээлт байгаа гэнэ.