Москва хотын автобусны буудалд дэлбэрэлт болжээ

2015 оны 12 сарын 17

ОХУ-ын нийслэл Москва хотын Покровка гудамжны автобусны буудалд өчигдөр 21.00 цагийн орчимд дэлбэрэлт болсон тухай Оросын хэвлэлүүд мэдээллээ. 

Дэлбэрэлтийн үеэр дөрвөн хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Бэртсэн хүмүүсийн нэгийнх нь биеийн байдал тааруухан байгаа гэнэ. “Автобусны буудалд болсон дэлбэрэлт алан хядах ажиллагаатай холбоотой мөн хэт даврагчид үйлдсэн эсэх нь тодорхойгүй байгаа” хэмээн Москва хотын дарга сэтгүүлчдэд мэдэгджээ. Мөрдөгчид буудлын ойр орчмын хяналтын камер зэргийг шалгаж, хөл хорио тогтоосон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27018
0 эможи
keyboard_arrow_up