Туркийн усан онгоц руу гал нээжээ

2015 оны 12 сарын 15

    Эгейн тэнгист Оросын “Сметливый” байлдааны хөлөг мөргөлдөхөөс сэрэмжлэн ойртой ирсэн Туркийн загасчлалын усан онгоц руу анхааруулах гал нээсэн байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Туркийн усан онгоц Оросын байлдааны хөлөгт 600 метр ойртон ирсэн тул анхааруулах гал нээсэн гэжээ. “Сметливый” байлдааны хөлөг онгоцыг ОХУ Сири дэх байлдааны үйл ажиллагааны хүрээнд Эгейн тэнгист аваачсан аж. Хэрэг явдлаас үүдэж Оросын тал Москвад суугаа Туркийн Элчин сайдын яамны цэргийн атташег дуудаж хэлэлцээр хийжээ.   

    “Сметливый” байлдааны сөнөөгч хөлөг онгоц өнгөрсөн ням гаригийн өглөө Грекийн Лесбос арлын ойролцоо зангуугаа буулгаад байтал Туркийн загасчлалын усан онгоц 1000 орчим метрийн зайд чиглэн ирж байгааг харсан байна. Оросын байлдааны хөлгөөс Туркийн усан онгоцтой радиогоор холбогдохоор олон удаа оролдсоны эцэст анхааруулах гал нээжээ. Харин Туркийн усан онгоцны ахмад Оросын байлдааны хөлгөөс гал нээснийг ч мэдээгүй хэмээн “Dogan” мэдээллийн агентлагт ярьсан байв.

     “СУ-24” байлдааны онгоцыг сөнөөсөн хэргээс үүдэн сүүлийн үед Турк болон ОХУ-ын харилцаа таарамж муутай байгаа юм. Оросын “СУ-24” онгоц Сирийн хойд хэсэгт Исламын улс бүлэглэлийн нефтийн цувааг бөмбөгдөөд буцаж явахад нь Туркийн талаас гал нээж сөнөөсөн билээ. Энэ хэрэгт Туркийн тал Оросын байлдааны онгоц агаарын орон зайд нь нэвтэрснээс болсон хэмээн маргаж буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26953
0 эможи
keyboard_arrow_up