Хятад үйлдвэрлэл уналт бий болголоо

2015 оны 12 сарын 10

Дэлхийн эдийн засгийн  зөрүү улам бүр ихсэж байна. Хэрэв бид энхүү зөрүүг эдийн засгийн жижиг төвшинд ажиглавал хэнийг ч айлгахгүй. Харин Хятадын тухай яриад ирэхээр бүгд эсрэгээр эргэнэ.

Хятадын эдийн засаг удааширч буйг бүгд мэднэ.  Долларын тооцоогоор экспортын ерөнхий хэмжээ буурч байгаа ч төмөр, нефтийн бүтээгдэхүүн, хөнгөн цагааны нийлүүлэлт шинэ дээд хэмжээндээ хүрч, дэлхийг бараагаар дарж байна.

 

Түүхий эдийн нийлүүлэлтийн өсөлт нь дотоодын эрэл буурч байгаа үед үйлдвэр заводууд, Нефть боловсруулах үйлдвэр илүүдэл бүтээгдэхүүн гаргаж байгаагаас үүдэлтэй.  Эцсийн дүнд нь тэр бүтээгдэхүүнүүд гадаадад бага үнээр нийлүүлэгдэнэ. Ямар ч үнээр хамаагүй тэднийг зарах нь чухал.

Бараа бүтээгдэхүүний илүүдэл ажиглагдаж байгаа ерөнхий  байдлыг Хятадын  үйл ажиллагаа муутгаж байна.  Хятадын талаас ийм демпинг явуулж байгаад Энэтхэг дургүйцээд эхэлсэн байгаа гэнэ. Харин Бээжин илүүдэл хүчин чадал дэлхий даяар ажиглагдаж байгаа нийтлэг асуудал гэдэг.

Эдийн засагчдын тооцоолсноор, дэлхий даяар бараг 700 сая тоннын илүүдэл хүчин чадал болд хайлуулах салбарт байгаа юм.  Тэр илүүдлийн 425 сая тонн нь Хятадад ноогдож байна. ArcelorMittal  ашиг буурснаа зарлан ашгийн орлогын хувиарлалтаа бариад байгаа. Энэтхэгийн засгийн газар болдын импортын татварыг нэмэхээр төлөвлөсөн. АНУ-ын банкууд  зарим нэг хятад компаниудын татварыг нэмнэ гэж байна.

Юанийн ханш буурна гэж тооцоод үзвэл байдал улам  муудаж магадгүй юм.

Хятад барааны зах зээл дээр уналтын шинэ үе бий боллоо. Уналт эцэстээ тулсан гэж санагдсан ч... Мэдээж, тэр нь ямар нэгэн хугацаанд өөрийн зах зээл дээр ажиллах боломжийг Бээжинд өгөх юм. Гэхдээ л асуудлыг шийдэхгүй бөгөөд уналт хүчтэй үргэлжлэх юм.

Хятад барааг өөрийн зах зээлд оруулахгүй  хаалаа гэхэд, улс орнууд өөрсдийн үйлдвэрлэгч нарыг хамгаалж чадахгүй. Том чухал эдийн засгуудын дотоодын эрэлт бууж буй учраас экспорт нь ашиггүй байх бөгөөд зүгээр л хятад бараанууд хямдхан тусна.

Ханшны уналтын давалгаа нь өр төлөх чадваргүй болох давалгаагаар солигдохыг үгүйсгэх аргагүй. Түүхий эдийн зах зээл хэм хэмжээндээ ортол хичнээн хүн ажилгүй болж, хичнээн  тооны дампуурахыг төсөөлөх аргагүй.  Тэр нь дотоодын эрэлт, хэрэглээний зарлагын болон үндэсний эдийн засгийн өсөлтөд яаж нөлөөлөх бол гэж эдийн засагчид түгшиж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26895
0 эможи
keyboard_arrow_up