Путин: Пуужингаа цөмийн цэнэгт хошуугаар цэнэглэх шаардлага гарахгүй гэж найдна
2015 оны 12 сарын 10
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн тайланг сонслоо.
"Сүүлийн 3 өдөр Сирид 300 гаруй нислэг хийж, 600 бай оносон. Ерөнхий командлагч таны тушаасны дагуу манай бөмбөгдөгч онгоцууд зөвхөн сөнөөгч онгоцуудын хамгаалалтан дор байлдааны нислэг үйлдэж байгаа. Ту-22 онгоцуудтай хамт 3 өдрийн турш Хмеймим нисэх буудлын онгоцууд ажилласан. Энд дахин тодруулж хэлэхэд таны даалгасны дагуу бүх нислэгийг сөнөөгч нисэх хүчний Су-30 онгоцууд үргэлж хамгаалж байгаа" гэж БХ-ын сайд С.Шойгу мэдэгдэв.

Харин Путин өндөр нарийвчлалтай зэвсгээр "Исламын улс"-д цохилт өгсний дараа ямар үр дүн гарсныг сайтар шинжилж судлахыг сайддаа даалган, "Террористуудтай тэмцэхэд цөмийн цэнэгт хошуугаар пуужингуудаа цэнэглэх шаардлага гарахгүй байх" гэж хэллээ.
"Манай Калибр болон "Х-101" пуужингууд өөрсдийн сайн талыг харууллаа. Энэ бол шинэ, орчин үеийн, өндөр бүтээмжтэй зэвсэг. Өндөр нарийвчлалтай зэвсгийг ийм жирийн хошуугаар цэнэглэхийн зэрэгцээ тусгай цэнэгт хошууг ашиглаж болохыг бид одоо ойлгож авлаа. Өөрөөр хэлбэл цөмийн цэнэгт хошуугаар. Гэхдээ алан хядагчидтай тэмцэхэд цөмийн пуужин хэзээ ч хэрэг болохгүй байх гэж найдна" хэмээн Путин мэдэгджээ.
Нэмж өгүүлэхэд, Туркууд хэд хоногийн өмнө Оросын "Су 24" цэргийн онгоцыг сөнөөхөд Путин маш их уурлан хилэгнэсэн билээ. Энэ талаар Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров тодруулга хийж, Орос-Туркийн харилцаанд гомдмоор үе тохиолдож байсныг цохон тэмдэглэв.
"Манай онгоцыг туркууд сөнөөхөөс өмнө Ерөнхийлөгч Путин Туркт буулт хийж байсан. Оросын онгоцууд өмнө нь Туркийн хил зөрчих тоолонд Путин өөрөө биечлэн Туркийн Ерөнхийлөгч Эрдоганд тайлагнаж, уучлал гуйдаг байлаа. Өөрөө биечлэн уучлал гуйж байсан шүү" хэмээн С.Лавров ярилаа. Ийм учраас л Путин "Алан хядагчдын хамсаатан Турк ар нуруу луу маань хутга шаалаа" гэж мэдэгдэж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
26878
0 эможи