Хятадууд дөрвөн хөллөж явах болжээ
Хятадын өглөө бүр олон зуун хүн ер бусын сонин зугаалга хийдэг болж. Учрыг нь мэдэхгүй хүн бол тэднийг солиорсон байх гэж бодмоор. Ийм дасгал нь хүзүү, нурууны өвчнийг эмчилдэг гэж тэд ярьцгаадаг байна.Настай хүмүүс болон хүүхэд багачуудын аль аль нь ингэж явах. Энэ нь эрүүл мэндээ эмгүйгээр хамгаалах шилдэг арга аж. Энэ дасгалыг хийдэг иргэд “Миний хүзүүний булчингийн чангарал алга болж, цусны даралт буурсан” хэмээх болжээ. Тэдний нэг багш Дуньбүр зургаан жил паркт дөрвөн хөллөж явах дасгал хийжбайгаа ажээ.Үүний ачаар 90 насандаа өнгөрүүлсэн ож жилийн ачааллыг мэдрэхгүй байгаагийн сацуу бие эв эрүүл байгаа гэж тэр хэлсэн байна. Тиймдээ ч хятадууд энэ хөдөлгөөнийг бүр эртнээс буюу манай эриний хоёрдугаар зуунаас хийдэг болжээ.