Бээжин хотын амьсгал боогдуулсан үхлийн утаа

2015 оны 12 сарын 02

 

Францын нийслэл Парис хотноо болж буй Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чуулганы үеэр Бээжинд агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, эрх баригчид нь улбар шар түвшний сэрэмжлүүлэг зарлалаа. Агаарын бохирдол ийм хэмжээнд хүрэх үед хот суурин газар дахь томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, барилгын ажлыг зогсоодог бөгөөд хүнд даацын авто машинаар барилгын материал, хог хаягдал зөөвөрлөхийг хориглодог аж.

Бээжинд сүүлийн өдрүүдэд салхи багатай, чийгшил өндөр байгаа бөгөөд утаат манан тогтож хүмүүсийн дунд амьсгалын замын эмгэг, бусад өвчлөл эрс ихэсчээ. ДЭМБ-аас гаргасан судалгаанаас үзэхэд эрүүл агаарт метр кубд 25 мкг тоосны агууламж байдаг гэсэн байна. Харин Бээжинд метр куб дэх тоосны агууламж нь ойролцоогоор 600 мкг гарч агаарын бохирдолын түвшин дээд цэгтээ хүрчээ. Ер нь, агаарын бохирдол ихтэй Хятадад өвлийн улиралд нүүрсний утаа нэмэгдсэнээр асуудлыг бүр хүндрүүлдэг байна

Түүнчлэн наймдугаар сард л гэхэд агаарын бохирдлоос болж 4000 хүн нас барсан гэх судалгаа гарчээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26742
0 эможи
keyboard_arrow_up