Оросууд эсэргүүцлээ илэрхийлж, Туркийн ЭСЯ-ны гадаа жагслаа

2015 оны 11 сарын 25

Сири дэх алан хядагчдад агаараас цохилт өгөхөөр үүргээ гүйцэтгэж явсан Оросын Су-24 сөнөөгч онгоцыг Туркийн талынхан сүйрүүлсэн билээ. Энэхүү үйлдлийг эсэргүүцсэн хэдэн зуун Оросууд өчигдөр /11.24/ орой Москва хот дахь Туркийн Элчин сайдын яамны гадаа жагсаал зохион байгуулжээ.

600 гаруй хүн цугларсан бөгөөд тэд "Ар хударгаар хутга өгсөн цохилт", "Туркт зорчихгүй", "Турк "Исламын улс"-ын хамсаатан" гэсэн лоозон барьсан байжээ. Түүнчлэн жагсагчдын ихэнх нь дэлбэрч буй Су-24 онгоцны тэнгэрт гэрэл зургийг барьж, гартаа хар өнгийн тууз уясан байсан гэж ИТАР ТАСС дамжууллаа.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Туркийн Элчин сайдын яамны ойролцоо аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, төмөр хаалт тавьсан байна. Түүнчлэн дипломат төлөөлөгчийн газрын орчимд цагдаагийн ажилтнууд эргүүл хийж байгаа аж. Жагсагчид өнөөдөр дахин жагсаал зохион байгуулахаа амалжээ.

Эх сурвалж: ИТАР ТАСС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26601
0 эможи
keyboard_arrow_up