Цагийн дотор 4 тэрбумын худалдаа хийжээ
Хятадын онлайн худалдааны сүлжээ “Алибаба” өнөөдөр /XI.11/ нэг цагийн дотор дөрвөн тэрбум орчим ам.долларын худалдаа хийж амжилт тогтоожээ. Энэ өдөр онлайн худалдан авалт их байгаагийн шалтгаан нь 11 сарын 11-нд “Singles' Day” буюу ганц бие хүмүүсийн өдрийг тэмдэглэдэгтэй холбоотой аж. Шөнийн 00 цагаас хойш “Таобао”-д 130 сая гаруй хэрэглэгч хандан худалдан авалт хийжээ. Мөн 27 сая гаруй хүн гар утсаны аппликейшн ашиглан худалдан авалт хийсэн байна.
Өнгөрсөн жилийн энэ өдрөөр “Алибаба” нэг цагийн дотор хоёр тэрбум ам.долларын худалдаа хийж байв. “Алибаба” 2014 оны энэ өдөр 9.3 тэрбум ам.долларын ашиг олсон аж.
Хятадад ганц бие хүмүүсийн өдрийг 2009 оноос хойш өргөн хүрээг хамран тэмдэглэх болжээ. Улмаар АНУ-ын Талархлын баярын дараах эхний даваа гаригт болдог “Кибер даваа гариг”-тай харьцуулахуйц хэмжээнд худалдалдан авалт хийгддэг болсон байна. “Алибаба” групп нь Хятадын интернэт худалдааны зах зээлийн 80 гаруй хувийг эзэлдэг аж.