ОХУ Хятадад газраа өгчээ

2015 оны 11 сарын 10

БНХАУ-ын Зилин мужийн хилийн тэмдгийн байршлыг өөрчилснөөр ОХУ-ын нутаг дэвсгэр 4.7 хавтгай дөрвөлжин километрээр багаслаа.

Зилин мужийн нэг хэсэг Цин овгийнхны хаанчлалын үед Орост шилжсэн байдаг.

1858 оноос 1915 оны хооронд 1.5 сая хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрийг хаант Орост өгсөн тухай англи хэл дээр гардаг “China Daily” сонинд бичжээ.   

Хятадад эргэн ирсэн нутаг дэвсгэр нь Хөвөөт голын ойролцоох багахан талбай бөгөөд Оросын Уссурийск хотоос 60 км зайтай аж.

Орос Хятадын хооронд 1993 оноос хойш хилийн асуудлаар хэлэлцээр явагдсан бөгөөд 2015 онд ийнхүү хилийн тэмдэгтийг шилжүүллээ.

Засгийн газрын мэдлийн “Global Times”-д орос-хятадын харилцаа идэвхтэй хөгжиж байгаатай энэхүү хилийн өөрчлөлтийг холбон тайлбарласан байна.

Хоёр улс 4300 км-ийн турш  хиллэдэг бөгөөд 300 жил хилийн маргаантай явж ирсэн түүхтэй юм.

Хэдийгээр хил тогтоох ажил дууссан ч Хятадын иргэд энэ асуудал дуусаагүй хэмээн тооцож байгаа талаар “ВВС” бичжээ. Тэдний нэг болох Jianjia Cangcang SCU-гийн блогтоо бичсэнээр, ОХУ Владивосток, Благовещенск хотууд төдийгүй Тану-Урянхай буюу Туваг Хятадад эргүүлэн өгөх ёстой гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26325
0 эможи
keyboard_arrow_up