НАТО ОХУ-ыг цэргийн хүч төвлөрүүллээ хэмээн үзэв

2015 оны 11 сарын 09

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Балтийн Тэнгисээс Газар Дундын тэнгис хүртэл Оросын цэргийн хүч төвлөрч байна, үүний эсрэг АНУ-ын тэргүүлсэн эвсэл шийдвэртай алхам хийхийг шаардлаа.

ОХУ Калининград, Хар Тэнгис, Газар дундын тэнгисийн зүүн эрэгт цэргийн хүчээ төвлөрүүлэн, тэндээс Сирийн ерөнхийлөгч Башар Ассадад дэмжлэг үзүүлж байна гэж НАТО үзэж байна. Португалд НАТО-гийн цэргийн сургуулилтыг ажиглахаар очсон Йенс Столтенберг ОХУ ингэж цэргийн хүчээ төвлөрүүлэх нь ирээдүйд тодорхой бүс нутгуудад НАТО-гийн оролцоог хязгаарлах Москвагийн сонирхлыг харуулж байна хэмээн үзэж, болгоомжлонгуй байдлаар хандаж байгаа юм.

Португальд НАТО-ын гишүүн орнуудын тусгай хүчний 36 мянга гаруй бие бүрэлдэхүүн гурван долоо хоногийн турш сургуулилт хийх юм байна. Сургуулилтын байршил Португалиас Итали хүртэл үргэлжилж, химийн болон биологийн мөн цөмийн зэвсгийн байршлыг тогтоох зэргээр сургуулилт хийхээр төлөвлөжээ. Тэнгисийн хүчнийхний өргөн бүрэлдэхүүнтэй НАТО-гийн энэхүү сургуулилт нь аюулгүй байдлын шинэ заналхийлэл, ялангуяа "Исламын улс" бүлэглэл, ОХУ-ын түрэмгий маягын бодлогын хариуд хүчин чадлаа харуулах зорилготой гэдгийг хэвлэлүүдэд онцолж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26267
0 эможи
keyboard_arrow_up