ОХУ: Онгоцны ослын шалтгаан тодорхой бус байна

2015 оны 11 сарын 03

Өнгөрөгч 10-р сарын 30-д Египтээс Петерсбургийг чиглэн явсан Оросын зорчигч тээврийн А321 онгоцны ослын шалтгааны тухай даваа гарагт ОХУ-ын талаас мэдэгдэл хийсэн байна.

Уг мэдэгдлээр осол техникийн эвдрэл гэмтэл болон нисгэгчийн алдаатай үйлдлээс шалтгаалаагүй болохыг хэлсэн байна.

Онгоцонд зорчиж явсан 217 зорчигч, хөлгийн багийн долоон гишүүн нийт 224 хүн амиа алдсан уг ослын тухай тодорхой шалтгааныг хэлээгүй боловч, агаарын тээврийн компанийн дэд захирал Александр Смирновын хэлснээр “онгоц механик нөлөө” –ний улмаас осолдсон байж болзошгүйг хэлсэн юм.

Путины төлөөлөгч Дмитрий Песков уг ослыг террорист халдлага биш гэж үгүйсгээгүй боловч мөрдөн шалгалтын эцсийн үр дүнг тэвчээртэйгээр хүлээхийг уриалсан юм.

Путин тус ослыг “асар их эмгэнэл” гэж тодорхойлж байна.

Агаарын тээврийн компаниас өгч буй мэдээллээр онгоцны бүрэн бүтэн байдал сайн байсан ба 2014 онд шаардлагатай засвар үйлчилгээнд орсон гэсэн юм.

Осолд онгоцны байдал хийгээд нисгэгчдийн буруу байхгүй гэдгийг Оросын талаас батлан хэлсээр байгаа юм.

Осолтой холбоотойгоор Орос улсад агаарын тээврийн компаниудын аюулгүй ажиллагааны тухай онцолж байгаа бөгөөд тус улсын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж, олон салбарын үйл ажиллагаа муудсан. Үүний нэг нь агаарын тээврийн салбар гэж үзэж байгаа бөгөөд санхүүгийн байдлаас шалтгаалж, ажилчдын цалин хөлс болон онгоцны аюулгүй байдал зэргийг бууруулсан тухай асуудал ч сөхөгдөн гарч ирж байна.

Ослоор амиа алдсан зорчигчдын хамгийн залуу нь 10 сартай Дарина охин байсан юм.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.TODAY.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26159
0 эможи
keyboard_arrow_up