Ялалтын 70 жилийн ойгоор оросууд хэнийг өршөөсөн бэ ?

2015 оны 10 сарын 30

     Авилгалаараа дэлхийд дээгүүрт бичигддэг Оросд хүртэл авлигачдаа өршөөхгүй байна. Хойд хөршийн парламент 4-р сарын 24-нд ялалтын 70 жилийн ойд зориулан Өршөөлийн хууль баталсан. Энэ хуулийн үйлчлэх хугацаа саяхан дууссан агаад нийтдээ 34.4 мянган хүн хорихоос суллагджээ. Оросын өршөөлийн хуульд зөвхөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нь хөнгөн болон дунд зэрэгтэй ялтнууд хамаарагджээ. Харин авлигал албан тушаал, залилангийн хэргийг оруулаагүй байна. Өршөөлийн хуулиар мөн хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд явсан хөнгөн зэргийн хохиролтой анх удаа гэмт хэрэгт холбогдссон 231 мянган хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон гэнэ. Өршөөгдсөн нийт хүмүүсээс ердөө хоёр нь л төрийн одон медалиар шагнадаж байжээ. Мөн  Эх орны дайны ахмад дайчин тав, Афганистанд алба хааж байсан долоо, Чечений дайнд оролцож байсан 58 хүн өршөөлөөр суллагджээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26099
0 эможи
keyboard_arrow_up