БНХАУ ирэх таван жилийн нийгэм-эдийн засгийн төлөвлөгөөгөө батална

2015 оны 10 сарын 27

БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны тавдугаар бүгд хурал өчигдөр /10.26/ Бээжин хотод эхэлсэн юм. Энэ сарын 29 хүртэл үргэлжлэх тус хурлаар 2016-2020 он хүртэлх 13 дахь таван жилийн нийгэм-эдийн засгийн төлөвлөгөөг хэлэлцэн батална. Түүнчлэн тус хуралд Хятадын дарга Си Зиньпин тэргүүтэй төр засгийн өндөр албан тушаалын 300 гаруй төлөөлөгч оролцоно хэмээн Синьхуа дамжууллаа.

13 дахь таван жил Хятадын Коммунист намын /ХКН/ тогтоосон “2020 онд дундаж чинээлэг нийгмийг бий болгох” эхний зорилгод хүрэх гол замуудын нэг байх болно гэж Синьхуа мэдээллээ.

БНХАУ-ын Коммунист намын хоёр гол зорилготой. Эхнийх нь ХКН-ын 100 жилийн ойд буюу 2020 онд ДНБ-ээ 2010 оныхоос хоёр дахин, мөн хот, хөдөөгийн хүн амын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх. Ингэснээр Хятадын ДНБ ирэх таван жилийн эцэс гэхэд 80 их наяд юань буюу 12.5 триллион доллар давах ёстой юм байна.

Хоёр дахь зорилго нь ХКН 21-р зуунд орчин үеийн, хүчтэй, хөгжсөн, чинээлэг социалист улсыг бий болгох. Чинээлэг нийгмийг бий болгосноор хотуудын хүн амын нэг хүнд ногдох орлогыг жилд доод тал нь 40 мянга хүртэл юань буюу 6300 долларт хүргэж нэмэгдүүлэх, харин хөдөө орон нутгийн иргэдийн нэг хүн ногдох жилийн орлого 12 мянган юань буюу 2000 орчим доллароос давах ёстой юм.

13 дахь таван жилийн нийгэм-эдийн засгийн төлөвлөгөөгөөр хүн амын хэрэгцээ, ард түмний ардчиллын хөгжил, нийгмийн эрх тэгш байдлыг хангах замаар хуулийг дээдлэх ёс зэрэг асуудлыг хэлэлцэнэ хэмээн Синьхуа агентлаг мэдээлжээ.

ХКН 13 дахь таван жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэн батлаад ирэх оны гуравдугаар сард Бүх ардын төлөөлөгчдийн их хурлаар хэлэлцүүлж, эцэслэн батлах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26005
0 эможи
keyboard_arrow_up