Хятадын загварын долоо хоног эхэллээ

2015 оны 10 сарын 26

Хятадын загварын долоо хоног өчигдөр /10.25/ Бээжин хотноо эхэллээ. Ес хоног үргэлжлэх энэхүү үйл ажиллагаанд гадаад болон дотоодын 200 гаруй загвар зохион бүтээгч шинэ бүтээлүүдээ сонирхуулах юм байна.

Хятадын загварын долоо хоног бол хувцас, загварын чиг хандлага, чимэглэл, стилийг тодорхойлдог нэр хүндтэй наадмын нэг бөгөөд уламжлалт соёл, орчин үеийн чиг хандлагыг хослуулсан загварууд жил ирэх бүр олны анхаарлыг татах болсон.

Сонирхуулахад энэ оны гуравдугаар сард болсон Хятадын загварын долоо хоногийн шоунд 79 настай хүн оролцсон нь дэлхийн нийтийн анхаарлыг татсан билээ. Түүний энэ үйлдэл загварыг зөвхөн залуу хүмүүс үзүүлдэггүй гэдгийг баталсан юм. Түүнчлэн дизайнер Ху-гийн загварын шоуг 79 настай Ван нээсэн нь Хятадын хувцас загварын үзүүлбэрт болж байгаагүй содон үзэгдэл болсон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25976
0 эможи
keyboard_arrow_up