Хятадын тэргүүн хатагтай Пөн Ли Юань эвгүй байдалд оржээ
БНХАУ-ын төрийн тэргүүн гэргийн хамт Лорд Мэрийн тансаг хүлээн авалтад оролцсон байна. Энэ үеэр Хятадын тэргүүн хатагтай нүүрний будалтаасаа болж эвгүй байдалд орсон талаар www.dailymail.co.uk мэдээлжээ.
Си Зиньпийн Британид хийж буй төрийн айлчлалын эхний хоёр өдрийн турш тэргүүн хатагтай Пөн Ли Юаний хувцаслалт олны анхаарлыг эрхгүй татсан байна. Гэвч түүний дух, хамар дээр цагаан нунтаг үзэгдэж байсан аж. Түүний хувийн стилист нүүрийг нь будахдаа алдаа гаргасан бололтой.
Британийн хэвлэлүүдэд “Тэргүүн хатагтайн нүүрэнд гурил, эсвэл шохой түрхсэн мэт харагдаж байсан” хэмээн бичжээ. Харин урд хөршийн хэвлэлд “Цаг давчуу байсан учир стилист алдаа гаргасан байх магадлалтай” хэмээн мэдээлсэн байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ