“Apple” компани БНХАУ-д 24 дэх салбар дэлгүүрээ нээнэ
Ирэх бямба гарагт “Apple” компани БНХАУ-д 24 дэх салбар дэлгүүрээ нээнэ гэж тус компанийн Гүйцэтгэх захирал мэдэгдлээ. Ирэх оны дунд үе гэхэд БНХАУ дахь дэлүүрийн тоо 40-д хүрнэ гэж “Apple” компани өмнө нь танилцуулж байсан юм.
Энэ нь“Apple”-ийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжихэд БНХАУ "түлхүүр тоглогч" болж байгаагийн илрэл ажээ. Тухайлбал өнгөрсөн сард худалдаанд гарсан “iPhone 6S” болон “iPhone 6S Plus” гар утас БНХАУ-д 13 сая ширхгийн захиалга авсан байна.
Тус компанийн түүхэнд байгаагүй их хэмжээний захиалга авахад ийнхүү БНХАУ-ын хэрэглэгчид ихээхэн нөлөөлжээ. “Apple”-ийн Гүйцэтгэх захирал Тим Кук шинэ “Apple”-ийн шинэ салбар дэлгүүр ямар хотод нээгдэх талаар зарлаагүй ч хэрэглэгчдийн дундаж наслалт нь маш залуу байгааг онцолжээ.
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй гэгддэг “Apple” компани ирэх долоо хоногт өнгөрсөн улирлийн санхүүгийн үзүүлэлтээ тайлагнана. Энэ оны 4-6 дугаар сард БНХАУ, Хонконг, Тайванийн зах зээл “Apple”-ийн орлогын 27 хувийг бүрдүүлжээ.