Хятадын эдийн засгийн өсөлт жил бүр дунджаар 8 хувиар нэмэгджээ

2015 оны 10 сарын 16

Хятадын 12 дахь 5 жил буюу 2011-2015 оны эдийн засгийн өсөлт дунджаар 8 хувьд хүрэхээр байгаа нь дэлхийн эдийн засгийн дундаж өсөлтөөс даруй 2,5 хувиар илүү үзүүлэлт болж байна. Энэ нь Хятад улсад дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгчдийн эгнээнд үлдэх боломжийг олгож байна хэмээн тус улсын статистикийн улсын хорооноос дэлгэсэн тайлан мэдээтэй холбоотойгоор мэргэжилтнүүд дүгнэж байна.

12 дахь 5 жилийн хугацаанд дэлхий дахин болон Хятадад зарчмын олон өөрчлөлт гарсны зэрэгцээ Хятадын эдийн засгийн хөгжил шинэ шатанд шилжсэн хэмээн энэхүү тайланд тэмдэглэсэн байна. 2011-2014 оны хооронд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ жил бүр дунджаар 8 хувиар нэмэгджээ.

Мөн 2014 оны байдлаар Хятад улсын эдийн засгийн нэгдсэн хэмжээ 63 триллион 613 тэрбум юаньд хүрч дэлхийд хоёрдугаарт бичигдэх болсон. Дэлхийн эдийн засагт эзлэх хувь хэмжээ нь 13,3 хувьд хүрсэн нь 2010 оныхтой харьцуулахад 4,1 хувиар өссөн үзүүлэлт болохыг мөн энд тэмдэглэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25793
0 эможи
keyboard_arrow_up