Оросын Элчин сайдын яам руу пуужин харважээ

2015 оны 10 сарын 14

     Сирийн нийслэл Дамаскус хотноо байрлах Оросын Элчин сайдын яам өчигдөр өглөө хоёр удаа  пуужинд өртжээ.

Тухайн үед ОХУ-ын Сирид явуулж буй агаарын довтолгооныг дэмжин ойролцоогоор 300 хүн цуглаан зохион байгуулж байсан гэнэ. Гэвч хоёр ч удаагийн пуужингийн довтолгоон болсны дараа цугласан хүмүүс бүгд цочролд оржээ.
Цугласан хүмүүс Оросын төрийн далбааг барьж, В.Путины зургийг өргөн зогсч байсан аж. Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар орон нутгийн цагаар өглөөний 10.15 минутын орчимд пуужин харвасан байна.

Азаар хүний амь эрсдээгүй бөгөөд пуужинг “Лалын улс”-ын хяналт дахь бүсээс харвасан болохыг шинжээчид баталж байгаа юм байна. Ерөнхийдөө сүүлийн үед Сири дэх ОХУ-ын Элчин сайдын яамыг онилсон хэд хэдэн удаагийн халдлага гарсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25752
0 эможи
keyboard_arrow_up