Хятадын эдийн засаг сэргэж эхэллээ

2015 оны 10 сарын 14

Сүүлийн хэдэн сарын турш тааруухан үзүүлэлттэй байсан Хятадын эдийн засаг сэргэж эхэлсэн тухай эерэг мэдээлэл олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэллээ.

Дэлхийн хамгийн том экспортлогч, импортлогч зах зээлийн нэг ийнхүү нааштай үр дүн харуулж эхэлсэн нь бусад орнуудын “айдас”-ыг бага ч болов бууруулж байгаа тухай DW сайтад бичжээ.

БНХАУ-ын гадаад худалдааны ашиг есдүгээр сард 59.4 тэрбум ам.доллар болж, огцом өсч, 46.7 тэрбум ам.доллартай тэнцэнэ гэсэн шинжээчдийн таамаг гарчээ. Өнгөрсөн сард тус улсын экспорт болон импортын аль аль нь уналттай байсан ч импорт, экспортоосоо хурдацтай агшсан нь худалдааны ашиг өсөхөд нөлөөлсөн хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Тус улсын импорт өнгөрсөн оны мөн үеэс 17.7 хувиар агшиж, 11 дэх сардаа уналттай гарсан бол экспортын уналт огцом буурч, 1.1 хувьд хүрчээ. Импорт талаас харвал БНХАУ-ын эдийн засгийн удаашрал олон улсын эдийн засагт дарамт болж байгааг өнгөрсөн сарын үзүүлэлт харуулсан бол нөгөө талаас экспорт тогтворжиж, юанийн ханш гадаад худалдаанд дэмжлэг болж байгааг илтгэж байна.

Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал, хөрөнгийн биржийн уналт зэрэг нь тус улсаас эдийн засгаараа ихээхэн хамааралтай улс орнуудад шууд нөлөө үзүүлээд байгаа юм. Харин тус улсын төв банкнаас авч хэрэгжүүлж буй үе шаттай алхмууд, мөнгөний бодлогоо удаа дараа бууруулж, юанийн ханшид зохицуулалт хийсэн зэрэг нь удаан хугацаандаа нааштай үр дүн авчрахад гол нөлөө үзүүлнэ хэмээн тооцож байгаа билээ.

Хятадын удирдагч Си Жиньпин АНУ-д айлчлал хийх үеэрээ өөрийн улсын эдийн засгийн байдлын талаар олон улсын бизнес эрхлэгчдэд итгэл төрүүлэхүйц мэдээлэл өгсөн нь тус улсад хөрөнгө оруулаад байсан гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа татаж эхэлсэн урсгалыг багасгаж, эдийн засгийн эхний эерэг дохио үзүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэлээ хэмээн хэвлэлүүд онцолж байна.

Хэдийгээр гадаад худалдааны ашиг өссөн ч дотоодын үйлдвэрлэлийн зогсонги байдал нь хэвээр хадгалагдсаар байна. Тухайлбал, хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн хүчин чадал нь шаардлагатайгаас маш ихээр давж гарсан. 2013 онд дэлхийн зах зээл дээрх гангийн үнэ буураад эхэлсэн байхад Хятадад шинээр 20 ган хайлуулах зуух ашиглалтад оруулж байжээ. Үүний үр дүнд хэт үйлдвэрлэлийн хямрал улам даамжирч, үнийн уналт хурдасч, шанхайн гангийн нэг тонн нь 2400 юань болж, түүхэн доод үзүүлэлтэд дөхсөн. Эрэлт буурснаас Хятадын үйлдвэрүүд дээр 110 саяас багагүй хэмжээний төмрийн хүдэр бөөгнөрчээ. Мөн усан онгоцны үйлдвэрлэл, хөнгөн цагааны салбарт ийм хүндрэл байсаар байна.

Хятадын удирдагч Си Жиньпин АНУ-д айлчлал хийх үеэрээ өөрийн улсын эдийн засгийн байдлын талаар олон улсын бизнес эрхлэгчдэд итгэл төрүүлэхүйц мэдээлэл өгсөн нь тус улсад хөрөнгө оруулаад байсан гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа татаж эхэлсэн урсгалыг багасгаж, эдийн засгийн эхний эерэг дохио үзүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэлээ хэмээн хэвлэлүүд онцолж байна.

Хятадын эдийн засгийн эрс хурдацтай өсөлттэй үед зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх ажил эрчимтэй хийгдсэнээр сүүлийн долоон жилийн хугацаанд Хятадын зээлдэгчдийн нийт өр дөрөв дахин өсч, 28 их наяд ам.доллар болсон гэдгийг олон улсын консалтингийн “McKinsey” компани мэдэгдсэн. Энэ компаниас гаргасан судалгаагаар Хятадад өгсөн бүх зээлийн тэн хагас нь үл хөдлөх хөрөнгийн байгууламж барихад чиглэгдсэн байна. Гэтэл тус улсад орон сууцны нийлүүлэлт нь эрэлтээсээ хэд дахин давж, борлуулагдахгүй байгаа эзэнгүй барилгын тоо хэдэн саяар тоологдох хэмжээнд хүрээд байгаа юм.

“Deutsche Bank”-ны Ази Номхон далайн бүс хариуцсан ерөнхий эдийн засагч Майкл Спенсер Хятадын эдийн засгийн өсөлт удааширсны гол буруутан нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл гэж үзжээ. Энэ жил энэ салбарт хийх хөрөнгө оруулалт илэрхий буурна гэж үзсэн байна.

Хятадын Засгийн газраас ямар ч арга хэмжээ авсан тус улсын эдийн засаг өмнөх өсөлтийн хэмжээнд эргэж очихгүй гэдэгт олон шинжээч санал нийлж байна. Ойрын жилүүдэд Хятадын ДНБ-ий өсөлт 5-6 хувьтай байх бололтой. Өсөлтийн ийм хэмжээг дагалдуулаад бүтцийн шийдэмгий өөрчлөлт хийвэл эдийн засгийн удаашрал нь Хятадын тогтвортой байдалд аюул учруулж чадахгүй гэж үзсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25740
0 эможи
keyboard_arrow_up