Ирэх 10 жилд Ази нэн ядуу хүнгүй болох уу?
2014 оны 5 сарын 06
Казакстаны нийслэл Астана хотноо энэ сарын 4-ны өдөр Азийн хөгжлийн банкны удирдах зөвлөлийн 47 дугаар хурал болж өндөрлөжээ. Энэхүү чуулганы үеэр Азийн хөгжлийн банкны ерөнхий захирал Накао Такэхико "Ирэх 10 жилд Азид нэн ядуу хүн ам үгүй болно хэмээн онцолсон байна. Тэрээр өдгөө Азид 700 сая гаруй хүн нэн ядуу амьдарч, өдөрт 1.25 ам.доллар, тэр бүү хэл түүнд ч хүрэхгүй мөнгөөр амь зууж байна" гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2569
0 эможи