Apple News аппликейшнийг Хятадад хаажээ
Хятадын удирдагчид өөрийн бүс нутгийн хэмжээнд гаднын маш олон сайтын үйл ажиллагааг хязгаарлаж, барууны эх сурвалжуудын мэдээлэлд цензур тогтоодог. Жишээ нь бидний өдөр тутам ашигладаг Facebook, Youtube зэргийг тэнд ашиглах аргагүй.
Тэгвэл энэ удаад эрх баригчид Apple компанийн iOS 9 үйлдлийн системээс эхлэн хэрэглэгчдэд санал болгож буй Apple News аппликейшнийг хаажээ. Зөвхөн бүс нутгаас утас худалдан авсан хэрэглэгчид гэлтгүй АНУ-аас худалдаж аваад өмнө нь ашиглаж болж байсан хүмүүс ч эх газрын Хятадад энэ аппликейшнийг ашиглаж болохгүй байгаа юм байна.
- Apple News аппликейшнийг ашиглаж байгаа байдал -
Хэдийгээр аппликейшн одоогоор зөвхөн АНУ-д албан ёсоор хэрэглээнд нэвтэрсэн боловч нэгэнт ашиглаж эхэлсэн хэрэглэгчид гадаадад явахдаа ямар ч төвөггүй ашиглаж байжээ.
Энэ талаар Apple компаниас тодруулах гэсэн боловч хариу өгөхөөс татгалзсан байна.