“Google” компани онлайн уулзалт хийх зориулалттай шинэ компьютерээ танилцууллаа
“Google” компани программ хангамжийг нь хэрэглэдэг үйлчлүүлэгч компаниудынхаа тоог нэмэгдүүлэхийн тулд онлайн уулзалт хийх зориулалттай шинэ компьютерээ танилцуулж байна.
"Онлайн уулзалтад зориулсан 999 ам.долларын үнэтэй “Chromebox”-т компьютер, камер болон удирдлага багтаж байгаа" гэж “Chromebook”-ийг хариуцсан Бүтээгдэхүүний менежментийн дэд захирал Кейсер Сенгупта мэдэгдлээ. “Chromebox”-ийн эхний хувилбарын техник хангамжийг “Asustek Computer” компани хийж гүйцэтгэсэн байна. “Dell” болон “Hewlett-Packard” компаниуд дараа дараагийн “Chromebox”-ийн техник хангамжийн түншээр ажиллах болжээ. 2013 оны зургадугаар сарын 30-наас есдүгээр сарын 7-ны хооронд АНУ-д хүүхдүүдийнхээ сургуулийн бэлтгэлийг хангаж байгаа эцэг, эхчүүдийн худалдан авсан нийт компьютерийн 3.3 хувийг “Chromebook” компьютерүүд бүрдүүлсэн байна. “Amazon.com” сайтаар зарагдсан нийт “Chromebook”-үүдийн дунд “Acer” болон “Samsung Electronics” компанийн үйлдвэрлэсэн компьютерүүд хамгийн өндөр гүйлгээтэй байжээ.